2007-05-30
Previous secret plan for present development in Japan
130 жилийн өмнө бичсэн Фүкүзава Юкичийн “Хүчтэй Япон улс байгуулах төсөл буюу гадаад орныг тахин шүтэхээ больж үзье та минь” уриалга

Энэ хүний нэр өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг Японы иен хэмээх мөнгөн дэвсгэртийн арван мянгатын нүүрэн дээр хөрөг нь байдаг. Фүкүзава Юкичи 130 жилийн тэртээ “Эрдмийг эрхлэх ухаан буюу хүчтэй Япон улс байгуулах” хүсэл мөрөөдлөө ард түмэндээ толилуулсан билээ. Япон улс хүчтэй байхын тулд ард түмэн хэрхэн яаж хүчтэй байх тухай сургаалийг энэ номондоо бичсэн юм. Нэгэн үе Япончуудын дунд гадаадыг шүтэх өвчин яг манай өнөөгийн үеийнх шиг байжээ. Өнөөдөр бараг амтай бүхэн л “Монгол хэрэг алга, монголд амьдрал алга, монгол новшийн байна, монголд байгаад амьдрал өөдлөхгүйн, хувь заяа сэхэхгүйн, ямар аргаар ч хамаагүй виз гаргуулж Японд очиж харламаар байна, Солонгост очиж амьдармаар байна, Америк гарч цагаачилмаар байна, Англид очиж мөнгө олмоор байна, монгол ёстой тамын тогоо” гэх мэтээр ярьж, мөрөөдөж, тэмүүлж, харь орон руу зүтгэж байна. Тэгвэл одоогоос 100 гаруй жилийн тэртээ Япон улс бяцхан арлын эх орноо голж харь орон руу тэмүүлж, эх газрыг эзэлж их гүрэн болно хэмээн мөрөөдөж, тэрхүү мөрөөдөл нь 1945 онд тас цохигдсон билээ. Ингээд Япончууд хүсэл мөрөөдлөө булшлуулж бяцхан арал дээрээ эргэн ирсэн юм. Тэгээд л зөвхөн өөрийнхөө хүч хөдөлмөр, авъяас чадвараар сайхан Япон орныг цогцлоосон билээ. Тэгвэл өнөөдөр Монголд гадаадыг шүтэх өвчин байсаар байна. Үүнийг эмчлэхэд энэ хүний сургаал бас хэрэгтэй байж магадгүй. Эрдэм ухаанд суралцах нь өндөр дээд зорилго байх ёстой. Будаа агшаах ч, ус буцалгах ч мэдээж хэрэг ухаан юм. Тэнгэрийн дор төр улсын хэргийг оролдох ч бас эрдэм ухаан юм. Гэхдээ нэгэн гэрийн амьжиргаа хялбар, төр улсын улс төр, эдийн засгийг эрэгцүүлэх нь амаргүй. Бас хорвоогийн эд юмсаас гартаа амархан гэгч оруулах зүйл тийм ч чухаг бус, эрж олоход бэрх зүйл болбоос үнэ цэнэ нь өндөр. Ажиглахад, одоогийн оюутан цөм л хүнд бэрхээс зугатаан зайлж, амар хялбарт дурлах гажуудалд унаад байх шиг санагдана. Феодализмын үед оюутан хүн эрдэм сурлаа ч хүний эрх, эрх чөлөөгүй нийгэм байсан болохоор тэрхүү эрдмээ ашиглан хэрэглэх боломж байсангүй. Тэгээд аргагүйн эрхэнд дан ганц эрдмийг хурааснаар тэр нь ганц өөрийн биед нь хуримтлагдан дуусаж байлаа. Ингэж өөрийгөө эрдэм мэдлэгт золиослоход өнөөгийн оюутан хүн хүрэх аргагүй тал бий. Нөгөө талаар одоогийн оюутануудад дээрх хориг сэлт огтхон ч байхгүй. Суралцдаг л юм бол түүний үр дүнг тэр дороо бодит байдалдаа таацуулан ашиглаж болно. Нэгэн жишээ өгүүлвээс, европ судлалд суралцагч оюутан хүн 3 жил сургуульд сураад түүх болон физик судлавал шууд л европ судлалын багшаар томилогдож чадна, засгийн түшмэлээр ч ажиллаж болох билээ. Гэтэл бас бүр амархан арга хүртэл байдаг байна. Одоо үед ихээхэн шуугиулаад байгаа орчуулгын зарим бүтээлийг уншиж хорвоо ертөнцийг энд тэндгүй хэсэн тойрч.дотоод гадаадын мэдээлэл авч, тэгээд гайгүй боломжийг шүүрэн авч албан газар ажилд орно. Тэгж чадваас мань эр төрийн албаны гайгүй сайн түшмэл болдог аж. Иймэрхүү жишээ хэрвээ одоо цагийн маяг янз болчихвол эрдэм ухаан гэдэг зүйл өндөр түвшинд байж чадахаа болиход хүрэх нь дэмжиггүй. Бага зэрэг базаахгүй жишээ өгүүлье, Өршөөгөөрэй, мөнгө мөнгө төгрөгний тооцоо хийж энэхүү нөхцөл байдлыг тайлбарлаж үзье. Юуны өмнө сургуульд элсэн ороход жилийн зардал ойролцоогоор 100 иенд багтах бизээ. 3 жилд 300 гаад иен болно.Тийм төдий мөнгө гаргаад сургуулиа төгсч ажилд орвол сард 50-70 иений цалин пүнлүүтэй болно. Хэлээд тавибал, энэ бол европ судлалын нөхдийн бизнес билээ. Нөгөө талаар өнөөх, орчуулгын том зохиол төдийг уншсан “гайгүй сайн” хүний амаар будаа идэгч нөхөр маань 300 иен ч зарцуулалгүй түшмэл болоод авсан юм хойно түүний орлого өөрийнх нь олз болох юм. Ийм хувьтай сайн наймаа гэж байхгүй, өндөр ашгаа хүүлээд ч бэл бэнчингээ зузаатгаж болох бус уу. Мэдээж юмны үнэ цэнийн их бага нь бусдын хэрэгцээгээр хэмжигдэж байдаг. Одоо ЗГ-аас эхлээд ихэнх газрууд европын боловсролтой боловсон хүчнийг зөвлөх хэмээн хүсэмжлэх гажуудал элбэг болжээ. Хэрэгцээ шаардлагатай хүмүүс ихэсч, борлогдох газар байгаа болохоор янз “‘янзын л хүмүүс томилогдох болов. Би тэхдээ томилогдсон нөхдүүдийг бүгдийг нь эрдэм чадваргүй, арга сүүхээтэй хүмүүс хэмээн буруушаан донгодож байгаа юм бус, харин тэд дахиад хэдэн жил суралцаж, хичээл зүтгэл гаргаад жинхэнэ бодит эрдмийг биедээ шингээж, түүнийхээ дараа албан тушаал хашваас улам их амжилт бүтээл гаргана даа гэж л бодсоноо хэлж буй нь энэ. Тэгвэл л япон улс, улс даяараа мэдлэг, суртахуунтай боловсон хүчинтэй болж, цаашлаад бодит чадлыг хурааж, барууны орны иргэншилтэй мөр зэрэгцэн явах чадвартай болох ёстой юм.

Гадаад орныг тахин шүтэхээ больж үзье та минь

Оюутнууд юуг зорилгоо болгож эрдэм сурч байна вэ. Жинхэнэ тусгаар байдлыг олж авахын төлөө гээд өөрөө өөртөө эзэн байх, эрх чөлөөний эрх дархыг өөрийн болгохын тулд л юм гэцгээнэ.Тэр ч үнэхээрийн тийм. Гэхдээ тийм бол, мэдээж түүний ард үүрэг хариуцлагын ухамсар гээч юм багтаж байхгүй бол болдоггүй. Биеийг даах гэдэг хувь гэртээн сууж, бусдад саад гай бололгүйхэн байх төдий зүйл биш агаад тэгэх нь ерөөс ганц биеийн үүрэг хариуцлагаас үл хэтэрнэ. Хувь хүний байр сууринаас алсарч, нийгэмд хандах эрх үүргээ бодож чадваас япон хүн гэдэг нэрээ бохирдуулалгүй, ард түмэн цуг хамтран чадал хүчээ дайчилж, япон улс эрх чөлөөтэй тусгаар тогтносон олон улсын байр суурийг олж чадна, энэ л хувь хүний хийгээд нийгмийн үүргээ жинхэнэ ёсоор гүйцэтгэсэн хэрэг болох билээ. Өөрийнхөө гэрт өөрийн амьдралдаа сэтгэл ханаж суугаа хүнийг бие дааж хувиа борлуулсан хүн гэж хүлээн зөвшөөрч болох л доо. Гэвч түүнийг бие дааж тусгаар тогтносон япон хүн гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бодоод үзэгтүн. Өнөө цагт японы нөхцөл байдалд иргэншил гэдэг юм зөвхөн нэр төдий агаад түүний үр жимс гэж байхгүй, энд гадаад төрхийг нь нүдээр харж болох зүйл байвч оюун санааны хувьд хов хоосон байна. Манайх тэнгисийн болон хуурай замын армийн цэргийн бэлтгэлээр хүчирхэг орнуудын цэрэг армийн хүчтэй тэрсэн тэмцэж чадах болов уу даа. Боломжгүй зүйл биз дээ. Угаас манай улс гадаад улс оронтой дайн байлдаан хийх ёсгүй юм л даа. За тэгвэл, одоогийн японы эрдэм ухааны байдал төвшингөөр бол европ хүнд зааж сургачихмаар зүйл байна уу. Зааж сургах юм юу ч байхгүй. Харин ч барууныхаас л сурч, бодит чадал нь хүрэлцэхгүй элдэв зүйлийг сурч цээжлэж авах төдий л байна. Гадаад оронд оюутнаа явуулж, дотооддоо харь хүнээ залж багшлуулдаг болж. Төрийн албан газрууд хийгээд сургууль болгонд, муж, хот, тосгон болгонд хүртэл гадаадын хүнийг урин залжээ. Ингээгүй газар гэж ер үгүй. Хувиараа компани эрхлэх, сургууль байгуулахаас эхлээд шинэ бизнес төлөвлөхдөө юуны өмнө гадаадын хүнийг урин залж их мөнгөөр цалинжуулж, тэдэнд найдах нь байнга. Үүнийгээ сайн талаас нь тайлбарлаж, бид дутуу гуцуугаа нөхөж байна хэмээх боловч одоогийн байдал төрхөөс харвал бух л тал дээр япон хүн дор нь орж, барууныхан цөм л гайхамшигтай, шилдэг мэтээр үзэгдэх авай. Мэдээж хэрэг, манай улс хэдэн зуун жилийн турш явж ирсэн хаалттай улсын бодлогоо нээлттэй болгож, асар хурдан хугацаанд барууны иргэншилт улс орнуудтай харилцахаар болсон тул яг л гал ус нийлэх лүгээ адил нөхцөл байдалд байгаа нь дэмий ч зүйл биш. Энэхүү харилцааг тэнцвэржүүлэхийн тулд барууны хүн урьж, эс бөгөөс европын бараа таваар худалдан авч, юутай ч тулгарсан бэрхшээлийг даван туулах арга хэмжээ авах нь зүйн хэрэг буй за. Тийм болохоор барууны иргэншил нэвтрэн орох үеийн үймээн бужигнааныг тохинуулан дарахыг ч байг гэх газаргүй, бас иргэншлийн дэм тусыг европоос хүсэмжлэх нь ч төр улсын улс төрийн бодлогын алдаа мадаг гэж хэлж болмооргүй л дээ. Харин гадаад улсын соёлын эд зүйлсийг тахин шүтэж, түүнийг урт удаан хугацааны туршид хэрэглэх нь нэн тусгүй хэрэг юм. Нэгэн цагийн гар сунгалт гэж бодоод хүчлэн барьж тайтгарахаас өөр юмгүй ч яавал харь улсад найдалгүй өөрсдөө бий болгодог болох бол. Түүнийг бий болгох нь хэцүү буй за. Тэгэхийн тулд оюутан нөхөд эрдэмд боловсорч, японы тусын тулд идэвхитэй зүтгэж өгөх тэр өдрийг хүлээхээс өөр аргагүй. Энэ л та бүхнийг биедээ үүрэх үүрэг хариуцлага бөгөөд тэрхүү хариуцлага хүлээгдэж буй гэдгийг хэлэх нь зүй ёсны хэрэг болж байна.

Маргаашийн аз жаргалыг мөрөөдөж байгаа бол өнөөдрийн базаахгүй байдлыг өршөөж болно

Харин японы оюутнуудын бодит чадал чансаа хараахан хангалттай гэж хэлэхээргүй байна. Гадаадын хүн урин залж буй нь хэсэг хугацаанд та нарын орыг гүйцэтгэлжүүлж буй нь тэр. Бас гадаадын бараа бүтээгдэхүүнийг худалдаанд нийлүүлж буй нь манай үйлдвэрлэлийн түвшин доогуур буйгаас тэр. Гадаад хүн урьж, гадаадын бараа таваар худалдан авахын тулд мөнгө төлөх ёстой. Энэ бол японы сургалт барууны гол орнуудад хүрээгүй учраас тэр бөгөөд японы капиталыг гадаадын улс руу шидэн хаяж байна гэсэн үг юм. Эрдэм ухааныг зорих хүний хувьд энэ бол ичих ёстой зүйл. Гэхдээ хүнийхээ хувьд цааш цаашдын хүсэл мөрөөдөлгүй байж болохгүй. Хүсэл мөрөөдөл байхгүй бол ажилдаа шамдахгүй, маргаашийн аз жаргалыг хүсэн мөрөөдөж л байвал өнөөгийн азгүй байдалд уудам сэтгэлээр хандаж чадах болно. Дээр үед хорвоогийн бүх юмс хуучин зан заншилд автагдаж, эр зоригтой хүмүүст хүртэл хүсэл мөрөөдлөө даатгах зүйл байсангүй. Одоо бол тийм биш. Иймэрхүү хүлээснээс бүрмөсөн саллаа. Яг л оюутан сурагчдын тусын тулд цоо шинэ ертөнц нээгдсэн лүгээ адил болжээ, хорвоогийн хаана ч ажиллаж болох ажгуу. Газар тариаланд ч, худалдаа үйлдвэрлэлд ч ажиллаж болно, эрдэмтэн ч, түшмэл ч болж чадна. Ном бичиж, хууль таниулж, технологи судалж, үйлдвэрлэл үүсгэж, өмгөөлөгч болох ч хичээн зүтгэж л чадвал бүтэх юмаа. Тийм болохоор ийм ажлын төлөөнөө улсын дотооддоо өрсөлдөн тэмцээд байхын учиргүй. Харин оюун ухааны чадал чансаа, дорой буурайгаар тэмцэлдэх өрсөлдөгч бол юуны түрүүн гадаад хүн болой. Тэрхүү оюун ухаан хоорондын тулаанд ялвал японы байр суурь дээшилж, ялагдвал байр суурь унах учиртай. Ингэхлээр бидний хүсэл мөрөөдлийн хэмжээ дамжаа, зорилго нь тов тодорхой буй за. Төр улсынхаа хөгжил цэцэглэлтийн тусын тулд ажил хэргийг гүйцэтгэхэд цаг хугацаа зарцуулагдах ёстой хэдий ч, юуны урьд японы тусын тулд нэн яаралтай хийх ажил бол улсын иргэд дор бүрнээ өөр өөрийн байр суурьд давын өмнө судалгаа хийхгүй бол болохгүй байна. Оюутан хэмээх улсын иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлан хүн болбоос төр улсын нөхцөл байдлыг хөндлөнгөөс хараад суухын учиргүй. Оюутан л юм бол эрдэм ухаанд шамдахаас өөр замгүй юм.
Бичсэн: enkhjin | цаг: 19:19 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 838 удаа уншигдсан.







:-)
 
xaax