2007-05-14
Монгол улсын нийгэм эдийн засгийн байдал
Улсын нэгдсэн төсөв

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дvн 2007 оны эхний улирлын байдлаар 342.3 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээл 269.5 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 72.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 2.1 дахин буюу 37.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Төсвийн урсгал орлого 341.5 тэрбум төгрөг, урсгал зардал 248.7 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 92.8 тэрбум төгрөгийн ашигтай гарч өнгөрсөн оны мөн vеийнхээс 2.1 дахин буюу 47.8 тэрбум төгрөгөөр өсчээ.
Татварын нийт орлого өнгөрсөн оны мөн vеийнхээс 34.1 хувь буюу 63.3 тэрбум төгрөгөөр өсч 249.0 тэрбум төгрөгт хvрчээ. Yvнээс гадаад худалдааны татварын орлого 20.2 хувь буюу 2.8 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 0.2 хувь буюу 107.3 сая төгрөг, онцгой албан татвар 27.4 хувь буюу 5.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийг 2007 оны эхний улиралд 362.4 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн боловч 269.5 тэрбум төгрөг болж гvйцэтгэл нь 74.4 хувьтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дvнд урсгал зардал 92.3 хувь, хөрөнгийн зардал 4.2 хувь, эргэж төлөгдөх цэвэр зээл 3.5 хувийг эзэлж байгаа нь 2006 оныхоос урсгал зардлын эзлэх хувийн жин 0.2 пунктээр, хөрөнгийн зардлын эзлэх хувийн жин 1.2 пунктээр тус тус буурч, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хувийн жин 1.4 пунктээр өссөн байна.

Мөнгө, зээл, vнэт цаасны зах зээл.

Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлvvлэлт (M2) 2007 оны 3 дугаар сарын эцэст 1746.7 тэрбум төгрөг болж энэ оны 2 дугаар сарынхаас 7.3 хувь буюу 119.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гvйлгээнд байгаа бэлэн мөнгө энэ оны 3 дугаар сарын эцэст 264.9 тэрбум төгрөгт хvрсэн нь энэ оны 2 дугаар сарынхтай харьцуулахад 40.3 тэрбум төгрөгөөр, харин өмнөх оны мөн vетэй харьцуулахад 42.0 хувь буюу 78.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Тvvнчлэн иргэд, байгууллагын төгрөгийн хугацаат хадгаламж нь энэ оны 2 дугаар сарынхаас 4.2 хувь буюу 33.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 2.4 дахин буюу 488.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 836.0 тэрбум төгрөгт хvрсэн байна. Гадаад валютын хадгаламж энэ оны 2 дугаар сарынхаас 2.6 хувь буюу 7.2 тэрбум төгрөгөөр өсч, 287.1 тэрбум төгрөгт хvрсэн байна.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн vлдэгдэл 2007 оны 3 дугаар сарын эцэст өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 47.6 хувь өсч, 1404.6 тэрбум төгрөгт хvрснээс хэвийн зээлийн өрийн vлдэгдэл дотор улсын секторынх 25.6 хувь, хувийн секторынх 46.3 хувь, иргэдийнх 56.3 хувь, бусад секторынх 68.7 хувь тус тус өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн vлдэгдэл 42.4 хувь, чанаргvй зээл 12.2 хувь тус тус нэмэгдсэн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргvй зээл 61.0 тэрбум төгрөгт хvрсэн нь нийт зээлийн өрийн vлдэгдлийн 4.3 хувийг эзэлж байна. Монголын Хөрөнгийн Биржид vнэт цаасны арилжаа 2007 оны 3 дугаар сард нийт 21 удаа явагдаж, 3.1 сая ширхэг vнэт цаас арилжигдаж, 1.8 тэрбум төгрөгийн гvйлгээ хийгдэв. Арилжигдсан vнэт цаасны тоо өнгөрсөн оны мөн vетэй харьцуулбал 31.3 хувь өсч, гvйлгээний хэмжээ нь 54.6 хувь буурчээ.
ТОР-20 дундаж индекс 2007 оны 3 дугаар сард 2770.7 болж, өмнөх оны мөн vеийнхээс 1686.7 пунктээр өссөн байна. Хөрөнгийн зах зээл дээр vйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаний нийт зах зээлийн vнэлгээ 2007 оны 3 дугаар сард 184.5 тэрбум төгрөгт хvрэв.

Хэрэглээний vнийн индекс

Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф 2007 оны 3 дугаар сард суурь vетэй (2005 оны 12 сар) харьцуулахад 8.3 хувь, өнгөрсөн оны мөн vеийнхээс 5.9 хувь, өмнөх оны жилийн эцсийнхээс 2.2 хувь, өмнөх сараас 0.3 хувь тус тус өссөн байна
Хvнсний барааны бvлгийн дvн 2007 оны 3 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 1.0 хувь өссөн нь ерөнхий индекс 0.3 хувь өсөхөд нөлөөлсөн байна. Тvvнчлэн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны vйлчилгээ болон бусад бараа, vйлчилгээний бvлгийн дvн 0.1-0.3 хувь өсчээ. Харин орон сууц, ус, цахилгаан, тvлш, хувцас, бөс бараа, гутал, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, vйлчилгээ болон тээврийн бvлгийн дvн 0.1-1.2 хувь тус тус буурсан бөгөөд тэдгээрээс бусад бvлгийн бараа, vйлчилгээний vнэ, тариф тогтвортой байлаа.
Хэрэглээний бараа, vйлчилгээний vнэ, тариф 2007 оны 3 дугаар сард өмнөх сартай харьцуулахад Төв, Сvхбаатар, Хэнтий аймгуудад 0.1- 0.2 хувь буурч, Дорнод аймагт vнэ тогтвортой байсан ба харин бусад аймгуудад 0.1-2.6 хувь өссөн байна.

Гадаад худалдаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2007 оны эхний улирлын байдлаар 720.3 сая ам.доллар, vvнээс экспорт 371.2 сая, импорт 349.1 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 22.1 сая
ам.долларын ашигтай гарав. Нийт бараа эргэлт өнгөрсөн оны мөн vеийнхээс 55.6 хувь, экспорт 61.5 хувь, импорт 49.8 хувь тус тус өсчээ.
Эрдэс бvтээгдэхvvний экспорт өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 76.1 сая ам.доллараар, vнэт ба хагас vнэт чулуу, металл гоёлын зvйлс 64.2 сая ам.доллараар өсч харин тvvхий болон боловсруулсан арьс, шир, ангийн vс, эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 2.9 сая ам.доллараар; нэхмэл, нэхмэл бvтээгдэхvvн 6.4 сая ам.доллараар тус тус буурсан байна.
Зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн vеэс 3.2 хувь буурч, vнийн дvн нь 34.0 хувь өсчээ. 2006 оны эхний улирлын байдлаар нэг тонн зэсийн баяжмалын vнэ дунджаар 736.2 ам.доллар байсан бол 2007 оны эхний улирлын байдлаар 1018.2 ам.доллар болж, 38.2 хувь өсөв. Импортын дvнд өндөр хувийн жин эзэлдэг эрдэс бvтээгдэхvvний импорт 39.8 сая ам.доллараар, авто, агаар, усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангийн импорт 14.4 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, тэдгээрийн сэлбэг, эд ангийн импорт 13.5 сая ам.доллараар, хvнсний бэлэн бvтээгдэхvvн 10.8 сая. ам доллараар, vндсэн төмөрлөг болон тvvгээр хийсэн бvтээгдэхvvн 8.7 сая ам. доллараар, хими химийн vйлдвэрийн бvтээгдэхvvн 5.5 сая. ам доллараар, ургамлын гаралтай бvтээгдэхvvний импорт 3.6 сая ам.доллараар тус тус өсч, харин нэхмэл, нэхмэл бvтээгдэхvvн 4.2 сая ам доллараар буурсан байна.

Аж vйлдвэр

Аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэл 2007 оны эхний улиралд 2000 оны зэрэгцvvлэх vнээр 187.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн vеийнхээс 11.2 хувь буюу 18.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад цахилгаан, дулаан, уур vйлдвэрлэл, мод, модон эдлэл vйлдвэрлэл, нvvрс олборлолт, нэхмэлийн vйлдвэрлэл, металлын хvдэр олборлолт, бусад ашигт малтмал олборлолт, нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх ажиллагаа, бичиг хэргийн болон тооцоолох техник vйлдвэрлэл, кокс, шингэн болон цацраг идэвхт тvлш vйлдвэрлэл, төмрийн vйлдвэрлэл, хvнсний бvтээгдэхvvн, ундаа vйлдвэрлэл, төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл vйлдвэрлэл, газрын тос, шатдаг хий олборлолт, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал vйлдвэрлэл зэрэг салбаруудын vйлдвэрлэл 0.5 хувиас 16.8 дахин өсч, харин ус ариутгал, усан хангамж, машин тоног төхөөрөмжөөс бусад төмөр эдлэл vйлдвэрлэл, цаас, цаасан бvтээгдэхvvн vйлдвэрлэл, мебель тавилга vйлдвэрлэл, боловсруулах салбарын бусад бvтээгдэхvvн vйлдвэрлэл, резин болон хуванцар бvтээгдэхvvн vйлдвэрлэл, химийн бvтээгдэхvvн vйлдвэрлэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, нарийн хэмжvvр, хараа зvйн хэрэгсэл, цаг vйлдвэрлэл, хувцас vйлдвэрлэл, vслэг арьс боловсруулалт, тамхи vйлдвэрлэл, цахилгаан машин хэрэгсэл vйлдвэрлэл зэрэг салбаруудын vйлдвэрлэлт 1.5-90.2 хувь буурсан байна.
Аж vйлдвэрийн мэдээнд хамрагдсан гол нэрийн бvтээгдэхvvнийг өнгөрсөн оны мөн vетэй харьцуулбал 55.0 хувийнх нь vйлдвэрлэл өсч, 45.0 хувийнх нь vйлдвэрлэл буурсан байна. Аж vйлдвэрийн гол нэр төрлийн бvтээгдэхvvнээс цахилгаан, нvvрс, газрын тос, зэсийн баяжмал металл агуулгаараа, молибдений баяжмал металл агуулгаараа, хайлуур жоншны баяжмал, алт, малын мах, өлөн гэдэс, шахмал эм, катодын зэс, самнасан ноолуур, архи, дарс, нарийн боов, талх, гурил зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр өсч; харин тvгээсэн цэвэр ус, дулааны эрчим хvч, шохой, жигнэмэг, чихэр, тамхи, шингэн эм зэрэг бvтээгдэхvvний vйлдвэрлэл биет хэмжээгээр буурсан байна.
Аж vйлдвэрийн салбарын дvнгээр 2007 оны эхний улиралд 477.4 тэрбум төгрөгийн (оны vнээр) бvтээгдэхvvнийг дотоод, гадаадын зах зээлд борлуулав.

Тээвэр

Бvх төрлийн тээврээр 2007 оны эхний улиралд 5.4 сая тн ачаа, давхардсан тоогоор 46.1 сая хvн тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн vеийнхээс тээсэн ачаа 12.3 хувь буюу 589.7 мян.тн-оор, зорчигч тээвэрлэлт 6.5 хувь буюу 2.8 сая хvнээр тус тус өссөн байна.
Төмөр замаар энэ оны эхний улиралд 3.6 сая тн ачаа, давхардсан тоогоор 1078.6 мянган зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад тээсэн ачаа 2.2 хувь буюу 79.7 мян.тн-оор, зорчигч тээвэрлэлт 9.6 хувь буюу 94.8 мян.хvнээр тус тус өсчээ.
Авто тээврээр 2007 оны эхний улиралд 1.7 сая тн ачаа, давхардсан тоогоор 45.0 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн vеийнхээс тээсэн ачаа 41.9 хувь буюу 0.5 сая тн-оор, зорчигч тээвэрлэлт 6.4 хувь буюу 2.7 сая хvнээр тус тус өслөө.
Агаарын тээвэрт өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад олон улсын зорчигч тээвэрлэлт 26.4 хувь буюу 9.0 мян.хvнээр, дотоодын зорчигч тээвэрлэлт 4.2 хувь буюу 1.0 мян.хvнээр тус тус өссөн ч тээсэн ачаа 5.7 хувь буюу 22.9 тн-оор буурсан байна.

Ажилгvйчvvд

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн vйлчилгээний хэлтэс (ХХYХ)-т бvртгэлтэй ажилгvйчvvдийн тоо 2007 оны 3 дугаар сарын эцсийн байдлаар 32.2 мянгад хvрч, өнгөрсөн оны мөн vеийнхээс 4.6 хувь буюу 1.5 мянган хvнээр буурсан байна.
Улсын хэмжээгээр 18.4 мянган эмэгтэй ажилгvй гэж бvртгvvлсэн нь нийт бvртгэлтэй ажилгvйчvvдийн 57.2 хувийг эзэлж байна.
Бvртгэлтэй ажилгvйчvvдээс 2007 оны эхний улирлын байдлаар 8.4 мянган хvн ажилд орсны 15.8 хувь нь улсын vйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 84.2 хувь нь компани, хоршоо, бусад байгууллагад ажилд оржээ.

Эрvvл мэнд

Амьд төрсөн хvvхдийн тоо 2007 оны эхний улирлын байдлаар 11.6 мянга болсон нь өнгөрсөн оны мөн vеийнхээс 4.6 хувь буюу 508 хvvхдээр нэмэгдсэн байна.
Эхний улиралд 13 эх энджээ. Нэг хvртэлх насандаа эндсэн хvvхдийн тоо 236 болж, өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад 15.1 хувь буюу 42 хvvхдээр буурч, харин 1-5 хvртэлх насандаа эндсэн хvvхдийн тоо 65 болж, 20.4 хувь буюу 11 хvvхдээр нэмэгджээ.
Улсын дунджаар амьд төрсөн 1000 хvvхэд тутмаас 20 нь нэг хvртэлх насандаа эндсэний дотор Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад улсын дунджаас дээгvvр байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 10.8 мянга болсон нь өнгөрсөн оны мөн vеийнхээс 31.9 хувь буюу 2.6 мянган хvнээр нэмэгджээ. Өнгөрсөн оны мөн vеийнхтэй харьцуулахад салхин цэцгээр өвчлөгчдийн тоо 2 дахин, тэмбvvгээр өвчлөгчдийн тоо 7.1 хувь, вируст гепатитаар өвчлөгчдийн тоо 13.9 хувь, сvрьеэгээр өвчлөгчдийн тоо 5.9 хувиар тус тус өсч, харин трихомониазаар өвчлөгчдийн тоо 26.0 хувь, гонококкт халдвараар өвчлөгчдийн тоо 3.7 хувь буурчээ. Халдварт өвчний өсөлтийн гол шалтгаан нь хvн амын дунд улаанууд, салхин цэцэг зэрэг өвчин дэгдэлт маягаар тархаж байгаатай холбоотой байна.
Тухайлбал улаанууд халдварт өвчнөөр өнгөрсөн оны мөн vед 1 хvн өвчилж байсан бол 2007 оны эхний улиралд 2.8 мянган хvн өвчилж огцом өссөн байна. 2007 оны эхний улиралд ХДХВ/ ДОХ-ийн 4 тохиолдол гарч улсын хэмжээнд нийт 29 тохиолдол бvртгэгдээд байна.
2007 оны эхний улиралд нийт 3.5 мянган хvн нас барсны 26.7 хувь нь эмнэлэгт нас барсан байна. Нийт 157.7 мянган хvн улсын эмнэлэгт эмчлэгджээ.

Гэмт хэрэг

Бvртгэгдсэн гэмт хэрэг 2007 оны эхний улирлын байдлаар 5.2 мянга болсон нь өнгөрсөн оны мөн vеийнхээс 24.4 хувь өслөө. Гэмт хэргийн гаралт өнгөрсөн оны мөн vетэй харьцуулахад Төв, Хөвсгөл, Завхан аймагт 8.6-36.8 хувь буурч харин бусад бvх аймаг, нийслэлд 1.3-84.4 хувь өсчээ.
Нийгмийн аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 8.3 хувь, vндэсний аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 9.5 хувь, аж ахуйн нэгжийн эсрэг гэмт хэрэг 10.5 хувь, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгvй байдлын эсрэг гэмт хэрэг 11.5 хувь, иргэдийн улс төрийн болон бусад эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 14.3 хувь, хvний амь бие, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 22.8 хувь, (vvнээс: хvнийг санаатай алах хэрэг 9.0 хувь, иргэдийн эрх чөлөө, эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 40.5 хувь, бусдыг болгоомжгvй алах гэмт хэрэг 5.0 дахин), захиргааны журмын эсрэг гэмт хэрэг 25.6 хувь, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 29.0 хувь, (vvнээс: завших, vрэгдvvлэх гэмт хэрэг 13.9 хувь, хулгай 21.3 хувь, дээрэм 36.7 хувь, залилан 44.7 хувь, булаалт 92.6 хувь), хvvхэд, гэр бvл, нийгмийн ёс суртахууны эсрэг гэмт хэрэг 62.7 хувь, шvvн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг 73.7 хувь, хvн амын эрvvл мэндийн эсрэг гэмт хэрэг 2.1 дахин тус тус өсчээ.
Харин бусдыг амиа хорлоход хvргэсэн гэмт хэрэг 6.9 хувь, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 8.3 хувь, албан тушаалын гэмт хэрэг 13.3 хувь, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг 25.0 хувь тус тус буурсан байна.
Гэмт хэргийн улмаас нийтдээ 14.6 тэрбум төгрөгийн хохирол учирсны 33.9 хувь нь буюу 4.9 тэрбум төгрөг нь иргэдийн өмчийн хохирол байна. Нийт хохирлын 6.9 хувийг нөхөн төлvvлсэн байна.
Бичсэн: enkhjin | цаг: 21:05 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Thanks
분인을 일본으로
Бичсэн: Зочин цаг: 08:48, 2007-05-15 | Холбоос | |


Сэтгэгдэл
өө маш их баярласан шүү. Тэр Японы шалгалтын талаар зарлал тавьж өгсөнд бүүр мартчихсан явж байсан байна. Харин чи нэрийг нь өөрчилж засахгүй бол орж уншиж болохгүй байна шүү.
Бичсэн: xvv цаг: 01:01, 2007-05-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 988 удаа уншигдсан.







:-)
 
xaax