2007-05-17
Het dulaaralt
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд түүхэндээ анх удаа цаг агаарын асуудлаар хуралдлаа-

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гарагт түүхэндээ анх удаа цаг агаарын асуудлаар хуралдаан хийлээ. Гэтэл Их Британийн санаачлагаар эхэлсэн хурал сүүлдээ маргаан болж бие биедээ гомдол тавьснаар дууссан гэнэ. Дэлхийн цаг агаарын хэт дулааралтаас болоод хамгийн түрүүнд усанд автах магадлалтай байгаа арлын жижиг орнууд гомдол тавьж эхэлсэн нь эцэстээ улс төрийн маргаан болж хувирчээ. Улмаар хуралдаанд оролцогсдод ээлж ээлжээрээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн индрийг хэрүүлийн талбар болгож хувиргасан гэнэ. Энэ өдөр Аюулгүйн зөвлөлийн индэр дээрээс 50 гаран илтгэгч үг хэлжээ. Энэ маргаантай сэдвийг сөхсөн “буруутан” нь Их Британийн байнгын төлөөлөгч Эмир Жонс Пэрри аж. Тэрбээр дөрөвдүгээр сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг даргалах бөгөөд энэ зууны гол аюул нь хэт дулааралт гэж тодорхойлсон юм. Харин түүнийг хар шуурга, үер усны аюултай нүүр тулан учирч эхлээд байгаа Европын орнууд дэмжсэн. “Хэрвээ бид хэт дулааралтад ямар хариу барих вэ гэдгээ шийдэж чадахгүй маргалдаж эхлэх юм бол хойч үе маань биднийг юу гэж хэлэх вэ? Өнөөдөр бидэнд сонголт байна гэж бодъё. Гэтэл маргааш сонголтгүй болно шүү дээ” гэж усанд автаж эхлээд байгаа Барбадосын төлөөлөгч Христофер Хэккет индрээс хэлжээ. Харин Кубын төлөөлөгч Илеана Мордочи Аюулгүйн Зөвлөлийг НҮБ-ын бүх байгууллагын тэр дундаа Ерөнхий Ассамблейн хүртэл эрх мэдлийг өөртөө авах гэж байна хэмээх буруутгасан байна. Мөн тэрбээр Аюулгүйн Зөвлөлийн бүтэц ажлын арга барилд өөрчлөлт шинэчлэлт хийх цаг нь болсон гэж мэдэгджээ. Үүнийг Энэтхэгийн төлөөлөгч өлгөн авч Аюулгүйн зөвлөл дэлхийн цаг агаарын байдлыг биш харин өөрийнхөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн доторхи цаг агаарын байдлыг эхэлж хэлэлцэх ёстой гэсэн байна. Япон, Бразиль, Германы зэрэгцээ Энэтхэг ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд гишүүнээр суух саналаа хэдийнээс дэвшүүлээд байгаа юм. Харин НҮБ дэх Их Британийн төлөөлөгчдийн хоёрдугаар нарийн бичтийн дарга Хоар “Бид цаг агаар аюулгүй байдлын асуудлыг хамтад нь цогцоор тавихыг хичээсэн юм. Гэвч үүнийг хүн бүр ойлгоогүй бололтой. Гэхдээ энэ бол анхны оролдлого” гэж хуралдааны эцэст дүгнэжээ. Хэт дулааралтаас үүдэн Европт л гэхэд мөнхийн хөлдүү байдаг цас мөс хайлж, байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл гарах нь ихсээд байгааг гэдгийг Европын цаг агаарын өөрчлөлтийг судлах Олон улсын багийн гаргасан илтгэлд дурджээ. Тус илтгэлд, ойрын ирээдүйд Европын нуур, гол горхинууд ердийнхөөсөө хожуу хөлддөг болох эсвэл өвлийн цагт огт хөлдөхөө болино гэж дурдсан байна. Мөн нүүдлийн шувууд өмнөхөөсөө эрт Европ руу буцдаг болж, тэнгис далайтай хиллэдэг бүс нутгуудад, төв болон зүүн Европын уулын цас мөс хайлах, зуны цагт усан бороо ихээр цутгахаас болж үер усны аюул болно гэж бичжээ. Энэ жил л гэхэд Европын хувьд түүхэндээ хамгийн дулаан өвлийг үдсэн. Цаг агаарын хурдацтай дулааралт нь олон сөрөг үзэгдлийг хойноосоо дагуулж байгаа юм. Харин ойрын арван жилийн дотор үүнтэй холбоотой ямар нэгэн аюултай үр дагавар гарна гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. Тэдний таамаглаж байгаагаар Европын өмнөд хэсгийн бүс нутаг цаг агаарын өөрчлөлтөд илүү өртөх аж. Угийн дулаан, хуурай уур амьсгалтай энэ хэсэг нутагт бүр ч халуун хуурай болж улмаар ундны усны нөөц багасч ган гачиг болно гэж үзэж байна. Харин Европынхонд хэсэгт цаг агаарын дулааралтаас болон хур тунадасны хэмжээ эрс нэмэгдэнэ. Энэ нь ч мөн сөрөг үр дагавартай. Ой мод өвс ургамал ихээр ургаж хүмүүсийг газар нутгаас нь зайлуулах аж. Сүүлийн жилүүдэд л гэхэд Альпийн нуруун дахь агаарын хэм хэдэн градусаар дулаарсан нь орох цасны хэмжээг бууруулсан байна. Улмаар цасанд хучигдаагүй хад чулуу дулааныг хуримтлуулж агаарыг дулаацуулсан нь эргээд л цаг агаарын дулааралтад нөлөөлж байгаа ажээ. Энэ зууны суулч гэхэд Европ тивийн олон өвс ургамал, мөлхөгчид, ан амьтан мөхлийн ирмэгт тулах гэнэ

Бичсэн: enkhjin | цаг: 19:01 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 607 удаа уншигдсан.







:-)
 
xaax