2007-05-15
Британий Монголчуудын Монгол Мэдээ сониноос

Оросын ерөнхийлөгч 4 сарын 5 нд Кремл буюу Хэрэм гэж хэлчихмээр ордондоо Хэсэг хvмvvсийг хvлээн авчээ. Vvнд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Владислав Сурков, Сибир дэх Оросын ерөнхийлөгчийн бvрэн эрхт төлөөлөгч Анатолий Квашнин, Эрхvv мужийн губернатор Александр Тишанин, Хурлын дарга Виктор Круглов, Vст Ордын Бурят тойргын удирдагч Валерий Малеев, Хурлын дарга Ирина Морохоева нар байлцав. Тэд Эрхvv муж болон Уст Ордын Буриад автономит тойргыг Эрхvv мужид нийлvvлэх талаар санал солилцож санал асуулга явуулахаар шийдсэн байна. Аль 2002 оноос Путин өөрийн хvч нөлөөг нэмэгдvvлэх зорилгоор хэд хэдэн vе шат бvхий ажлуудыг хийж байгаа билээ. Юуны тvрvvнд тэрээр Оросын Холбооны улсыг бvрдvvлэгч автономит улсууд болон тойрог, хязгааруудын удирдагчдыг өөрөө томилдог болсон явдал бөгөөд энэ нь товчхондоо эдгээр холбооны нэгжvvдэд оршин суугчид өөрсдийнхөө удирдагчдыг сонгох эрхгvй болж байгаа гэсэн vг билээ.Vvний дараагаар тэрээр Оросын Холбооны улсыг бvрдvvлэгч дээрх 89 нэгжийг цөөлөн хооронд нь хvчээр нэгтгэх арга хэмжээ авч явуулж байгаа. Оросын ерөнхийлөгч луувангаа иднэ vv, лаагаа иднэ vv маньд хамаа vгvй гэж орхиж боломгvй болж эхэлж байх шиг байна. Тvvх сөхвөл Өвөрмонголыг Манж эзлэн авч, Галданбошигт халхыг довтолж байх vед Манж, Ойрд, Халхын хэнийг дагахаа мэдэхээ больсон буриадууд Оросуудаас өөрсдийгөө хамгаалахыг хvсжээ. Харамсалтай нь оросууд хойноос ирээд хот минийх гэгчийн vлгэрээр Буриадад Казак цэргийн анги суулган нутгийн иргэдийг нvvлгэн шилжvvлж орос сууринг байгуулан эзэрхийлсэн тvvхтэй. Буриад Монголчууд эсэргvvцэн тэмцэж бослого олонтаа гарган дарагдаж байсан бөгөөд улмаар 1921 он гэхэд Унгерн Буриад Монголыг нэгтгэн Пан Монгол улсыг байгуулах гэсэн ч амжилт олоогvй аж. Vvний дараагаар Буриадад пан Монгол vзэл хvчтэй өрнөж байсан боловч амжил т ололгvй байсаар 1923 онд Буриад Монгол Автономит улс байгуулагдсан байна. 1937 онд Сталин Буриад Монголыг 3 хэсэг тасдан Буриад Монгол автономит улс , Агийн Буриад тойрог, Уст Ордын тойрог болгон хувааж улмаар нутгийн баялаг хэсгийг багтаасан одоогийн Эрхvv болон Чита мужийг байгуулжээ. 1958 оноос Буриад Монгол гэсэн нэрнээс Монгол гэдэг нэрийг ор тас авсан байдаг. Ийнхvv Оросуудын Хятад луу татах гэж буй хийн болон газрын тосны хоолойг тэжээх томоохон орд газар бvхий нутгууд Буриадын бус бусдын нутаг болжээ. Өнөө маргаашгvй эхлэх гэж байгаа дээрх хоолойн зарим хэсэг Байгал нуурт 500 метр өнгөрч байгаа нь газар хөдлөлт болон бусад ослын vед Байгаль нуурт хор нөлөөтэй бөгөөд Оросын олон нийт эсэргvvцэж байгаа боловч баригдах нь нэгэнт тодорхой болж байна. Оросын ерөнхийлөгч дээрх уулзалт дээр Оросын хамгийн ядуу бvс нутагт Уст Ордын буриад тойрог багтаж байгааг сануулж Эрхvv мужтай нэгдэх нь Уст Ордын ядуу иргэдэд ихээхэн ашигтайг анхааруулжээ. Уст Орд 22 Мянган км кв нутаг дээр 135 мянган хvн амьдардаг бөгөөд дийлэнх нь буриадууд байдаг аж. Мөн удахгvй Агийн буриад тойргыг Чита мужид нэгтгэх аж. Vнэхээр нэгтгэмээр байгаа бол 3 хуваагдчихаад байгаа Буриадуудыг хооронд нь нэгтгэж болмоор. Оросын мужуудтай нэгтгэх гэж зvтгээд байдаг нь юу билээ. Эхнэр нөхөр байтугай Эрvv толгой салдаг юм гэдгийн vлгэрээр Орос улс хэзээ нэгэн цагт задрахад Автономит байж байгаад тусгаар болох өдөр Буриадын ард зонд бидний насан дээр биш юмаа гэхэд хожим ирэх учиртай. Тийм учраас автономийг хэзээ ч устгаж болдоггvй юм. Өвөр Монголыг ар Монголтойгоо 1945 онд нэгдэх сайхан боломж гарахад 300 жилийн өмнө Манжтай хийсэн гэрээ саад болсоны жишээ бол тvvх хэзээ ч хуучирдагvйн жишээ билээ. Путин дээрх ажлыг хэд хэдэн шатаар хийжээ. Аль 2003 оноос тэрээр өөрийн хvмvvсийг Уст орд луу явуулан ятгуулсан боловч амжилт олоогvй ихээхэн эсэргvvцэлтэй тулгарсан аж. Харин тэрээр нэгэнт саяхнаас бvс нутгийн удирдагчдынг өөрөө сонгож томилдог болсон тул өөрийн хvнийг Уст Ордын удирдлагад тавьж улмаар санаагаа хэрэгжvvлж амжжээ. Уст ордын болон Буриад зон энэ талаар ямар саналтай байгаа талаар мэдээлэл олох ямар ч боломж алга. Яг иймэрхvv аргаар Хятадууд Өвөрмонголын нутгаас тасдан авч Гансу, Чинхай өшөө хэд хэдэн мужуудыг 1960аад онд байгуулан Өвөрмонгол иргэдийн автономит эрхийг зөрчсөн билээ. Путин vvний урьд Таймыр болон Эвэнкийн автономит тойргийг Красноярск мужид 2005 оны 4 сард санал асуулга явуулсан нэрийн дор нэгтгэсэн бөгөөд дээрх аргаа мөн хэрэглэх аж. Оросууд америкчуудыг Double Standart буюу 2 нvvртэй гэдэг мөртлөө, Чеченд дайн хийж, тусгаар тогтносон Гvрж улсын бvрэлдхvvнд багтдаг Абхаз болон Өмнөд Осетийн автономит улсуудыг тусгаар улс болохыг дэмжиж бас Молдов улсаас тасдаж авсан Приднестрийн бvс нутагт тусгаар тогтнол олгох санал гаргаад байгаа улс билээ. Хөөрхий бидний цөөн монголчууд ( 2.5 сая хvнээс тал нь хvvхэд, vлдсэнийх нь тал нь хөгшчvvл бас гадаадад хоёр зуун мянга орчим залуус гнь гараад явсан гэдгийг тооцоорой ) Монголчууд Улаанбаатар хотынхоо утаа манан дор Ардчилсан болон Хувьсгалт бас шинэчлэх, эрс шинэчлэх, эрvvлжvvлэх, эргэлт хийх зэрэг олон хөдөлгөөнvvд vvсгэж vзэж тарж байх хооронд Орос Хятад 2 хөрш маань биднээс тасдаж авсан монгол цуст ахан дvvсийг хуваан жижиглэж, нутаг орноос нь тасдан авах аргаа биенээсээ хуулбарлан биднийгээ идсээр байх аж. Иймэрхvv асуудал дээр манай төр засаг дуугарч санаагаа хэлэх хэрэгтэй байх. Учир нь местны оросын эрх ашгийг оросын засгийн газар монголтой ярьдаг байхад бид уугуул ( местны биш шvv ) буриад монгол иргэдийн автономитыг устгаж байхад дуугай сууж болох уу.

Бичсэн: enkhjin | цаг: 22:19 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 831 удаа уншигдсан.







:-)
 
xaax